/ “ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА”-ГИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА”-ГИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус цагдаагийн газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд “Олон нийтийн цагдаа” нарт мэдлэг олгох сургалтыг энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулж 13 олон нийтийн цагдаа хамрагдлаа.

Уг сургалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол нар оролцож, олон нийтийн цагдаа нарт тулгамдсан болон цаашид анхаарах асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал хүсэлтийг нь сонслоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна