/ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ “НОГООН БҮС” ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ “НОГООН БҮС” ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах зорилгоор камержуулах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах хэрэгцээ шаардлагын талаар аймгийн төвийн болон хөдөө сумдын цэцэрлэгийн эрхлэгч нартай цагдаагийн газраас уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол мэдээлэл хийж, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонирхсон асуултад хариулж санал, хүсэлтийг хүлээж авлаа. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай 57 газарт хурд сааруулагч, 500 гаруй тэмдэг тэмдэглэгээ, 15 газарт гэрэлт гарц шинээр хийгдэх юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна