/ ЦАГДАА, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДАА, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн цагдаагийн газраас тус аймаг дахь Шүүх, шүүхийн тамгын газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулав.

Хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөр шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлын чиглэлээр 2023 онд хийж гүйцэтгэсэн ажил, хамтарсан төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүн, холбогдох хууль, журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, гарсан саналуудыг 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж, 55 заалттай хамтарсан төлөвлөгөөг баталлаа.
Уулзалт, зөвлөгөөний хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 213,А/394 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар”-аар шүүгч нарт сургалт оров.
Энэхүү арга хэмжээнд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Н.Туяа, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Б.Гантөгс, шүүгч Б.Мөнхзаяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун, шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн захиргааны ажилтнууд, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Даваахүү, харуулын болон дэг сахиулагч цагдаа нар оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна