/ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС ХЭВ ЖУРМЫН БОЛОН ХАРУУЛЫН ЦАГДААГИЙН СУЛ ОРОН ТООНД ИРГЭДЭЭС СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

ИЙМД: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ, 30 ХҮРТЭЛХ НАСНЫ, ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, ЦЭРГИЙН АЛБА ХААСАН, ШҮҮХЭЭР ЯЛ ШИЙТГЭГДЭЖ БАЙГААГҮЙ, АЛБА ХААГЧДЫН САХИЛГА ЁС ЗҮЙГ САХИЖ АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ ИРГЭДИЙГ ХЭВ ЖУРМЫН БОЛОН ХАРУУЛЫН ЦАГДААГИЙН,ВС АНГИЛАЛТАЙ, 3-ААС ДЭЭШ ЖИЛ ЖОЛООЧООР АЖИЛЛАСАН, АВТО МАШИНД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРТАЙ ЖОЛООЧИЙГ ЦАГДАА-ЖОЛООЧИЙН ОРОН ТООНД ТУС ТУС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

            МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ 99123596 ДУГААРЫН УТСААР ХОЛБОГДОЖ ЛАВЛАГАА МЭДЭЭЛЭЛ АВАХ БУЮУ АЖЛЫН ЦАГААР ЦАГДААГИЙН ГАЗРЫН 304, 305  ТООТ ӨРӨӨНД ИРЖ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ.

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт-1 бүрэн бичсэн байх/
  3. Дээд боловсролын диплом /наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн гэрчилгээ /наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  5. Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  6. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гадаад хэлний түвшин тогтоох шалгалтаар авсан оноог гэрчлэх албан ёсны баримт /наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт /
  7. Иргэний үнэмлэх /наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт /
  8. 3 үеийн намтар
  9. Сурагчийн хувийн хэрэг
  10. Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт
  11. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь.
  12. 4х6 хэмжээний 4% зураг

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй, шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

Шалгалтанд орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна