/ АВТОМАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

АВТОМАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тус цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн болон албаны үйл ажиллагаанд ашиглах 6 тээврийн хэрэгслийг орон нутгийн 144 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаа, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б.Баярсүх нар хүлээлгэн өглөө.
Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шаардлагатай тоног төхөөрөмж Драгер /согтолт тодорхойлох/ багаж гардуулж өгөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна