/ Сар шинийн үеэр тайван байлаа.

Сар шинийн үеэр тайван байлаа.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин 24 цагаар эргүүл, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэлээ. Энэ үеэр иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй газруудыг тогтоон хөдөлгөөнт болон теле камераар хяналт тавин ажилсанаар ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилгүй иргэд уламжлалт баяраа тайван тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрүүдэд хуваарийн дагуу байгууллагууд "Олон нийтийн эргүүл"-ээр хамтран ажилласан. Баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж гэр орондоо агсам согтуу тавих, гудамж талбайд биеэ зүй бус авч явах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд бүртгэдсэн ба тухай бүрт нь холбогдох алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна