/ “Мэргэжлээ сольсон нь” арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 08-ны 07.30 минутаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний 01.30 минутын хооронд явууллаа.

“Мэргэжлээ сольсон нь” арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 08-ны 07.30 минутаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний 01.30 минутын хооронд явууллаа.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Жаргалант сумын ИТХ-ын дарга нарын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, хууль эрх зүй, аймгийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг таниулах, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн захиргааны байгууллагыг өргөнөөр татан оролцуулах зорилгоор “Мэргэжлээ сольсон нь” арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 08-ны 07.30 минутаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний 01.30 минутын хооронд явууллаа. Арга хэмжээний нээлтэнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд, Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Н.Өлзийхутаг, Төлөвлөлт зохион байгуулаллтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Октябрь, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Жаргалант сумын Засаг дарга П.Ганданповрон нар оролцсон. “Мэргэжлээ сольсон нь” арга хэмжээнд Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн, ИТХ-ын төлөөлөгч Б.Амгаланбаатар, ЗДТГ-ын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Лувсанлхамо, Жаргалант сумын ИТХ-ын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Алтангэрэл, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Жаргалант сумын Наран багийн нийгмийн ажилтан Б.Даваажаргал нарыг оролцуулан зохион байгууллаа. Оролцогчид удирдамжийн дагуу Цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн х/ч Н.Өлзийхутагаас үүрэг чиглэл авч, хариуцуулсан алба хаагчийн зааварчилгаа, хяналтанд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
1. Орой үдшийн цагаар дэмий сэлгүүцэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн насанд хүрээгүй хүүхдийг илрүүлэн, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, яриа таниулга хийх
2. Зөвшөөрлийн бус цэгт архидан согтуурсан, тамхи татсан иргэдийг илрүүлэх, холбогдох алба хаагчдад хүлээлгэн өгч шийдвэрлүүлэх
3. Цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа баар, дэлгүүр, РС тоглоомын газруудыг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцуулах
4. Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг шалган, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх
5. Илэрсэн зөрчлийг Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч шийдвэрлүүлэх
6. Байгууллага, аж ахуйн нэгж, оюутан сурагчдад аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх
7. Гудамж талбай, олон нийтийн газар, шугам замд эргүүл, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэлээ.
Мөн удирдамжинд заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 асуудлыг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлсэн.
Жаргалант сумын Засаг даргатай зөвшилцөн Жаргалант сумын тодорхой цэгүүд, гэр хорооллын гудамж, талбайг камержуулах, аймгийн “Тунгалаг Буянт” ТББ-тай хамтран архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, сургалтанд хамруулах, архинаас ангижрахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, “Эрч хүч” ХХК-ны дарга П.Мягмартүвшинтэй уулзаж замын тэмдэг тэмдэглэгээ, гарц, уулзварын замыг сайжруулах, Политехник коллежийн дэд захирал Т.Гиймаатай уулзаж “Олон нийтийн эргүүл”-ийн хантаазыг хийх, эргүүлд багш, оюутнуудыг өргөнөөр татан оролцуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна