/ ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2014 оны эхний 9 сарын эрүүгийн болон хэв

журмын нөхцөл байдлын танилцуулга

 

2014 оны 10 дугаар сарын 09                                                                           Ховд хот

Ховд аймгийн хэмжээнд 2014 оны эхний 9 сард 264 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хэргээр буюу 13.2 хувиар буурсан үзүүлэлттэй  байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 49 хэрэг бүртгэгдсэнээс 26 хэргийн нөхөн илрүүлж гэмт хэргийн илрүүлэлт 53.1 хувьтай байгаа нь өмнө оны мөн үеэс  3.1  хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гарсан гэмт хэргийг өнгөөр нь урьд оны мөн үетэй

 харьцуулан авч үзвэл:

 Бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 100 бүртгэгдсэн нь  18 хэргээр буюу 22,0 хувиар, ТХХАБАЖЭ гэмт хэрэг 37 бүртгэгдсэн нь 15 хэргээр буюу 68,2 хувиар,   захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь 1 хэргээр буюу 16,7 хувиар тус тус өсчээ.

Хүнийг санаатай алах хэрэг 1 бүртгэгдсэн нь 75,0 хувиар буюу 3 хэргээр, амиа хорлосон хэрэг 8 бүртгэгдсэн нь 6 хэргээр буюу 43,0 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 73 бүртгэгдсэн нь 46 хэргээр 38,7 хувиар, үүнээс: хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 34 бүртгэгдсэн нь 40 хэргээр буюу 54,1 хувиар,  мал хулгайлах гэмт хэрэг 32 бүртгэгдсэн 11 хэргээр буюу 25,6 хувиар, бусдын эд хөрөнгө залилан мэхлэх хэрэг 8 бүртгэгдсэн нь 3 хэргээр буюу 27,3 хувиар, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь 2 хэргээр буюу 50,0 хувиар, татвар төлөхөөс зайлсхийх хэрэг 1 бүртгэгдсэн нь 3 хэргээр буюу 75,0 хувиар, танхайрах гэмт хэрэг 1 бүртгэгдсэн нь 4 хэргээр буюу 80,0 хувиар, албан тушаалын хэрэг 1 бүртгэгдсэн нь 3  хэргээр буюу 75,0 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг 4 бүртгэгдсэн  1 хэргээр буюу 20,0 хувиар, бусад хэрэг  16 бүртгэгдсэн нь 2 хэргээр буюу  11,1 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна.

Өмнөх оны мөн үед бүртгэгдээгүй бусдын эд хөрөнгө булаах 1, дээрэмдэх 2, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1, хэрэг бүртгэгдсэн байна.

Халаасны хулгай гэмт хэрэг 1, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх хэрэг 1, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих 4 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

 Согтуугаар үйлдэгдсэн хэрэг  71 бүртгэгдсэн нь  14 хэргээр буюу 24,6 хувиар,  эмэгтэй хүн оролцсон хэрэг 29 бүртгэгдсэн 3 хэргээр 11,5 хувиар тус тус өсч, галт зэвсгээр үйлдэгдсэн хэрэг 2 бүртгэгдсэн нь 3 хэргээр буюу 60,0 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 8 бүртгэгдсэн нь 21 хэргээр буюу 62,0 хувиар,  бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 16 бүртгэгдсэн нь 30 хэргээр буюу 65,2 хувиар тус тус буурчээ.

Хэрэг гарсан цаг хугацаа, гараг

Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 46 нь даваа, 27 нь Мягмар, 45 нь Лхагва, 36 нь Пүрэв, 42 нь Баасан, 35 нь Бямба,  33 Ням  гарагт,

06-14 цагт  62 буюу  23,5  хувь нь 

14-19 цагт 88 буюу 33,3 хувь нь

19-22 цагт, 49 буюу 18,5 хувь нь 

22-06 цагт  65 буюу 24,6 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.

Гарсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

 Гэмт хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгжид 414,7 сая төгрөгийн хохирол учирсанаас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад 56,1 хувь буюу  232,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэргийн улмаас 119 хүн гэмтсэн нь 19 хүнээр буюу  19,0 хувиар, гэмт хэргийн улмаас 23 хүн нас барсан нь 4 хүнээр буюу  21,1 хувиар тус тус өссөн  байна.

Гэмт хэрэг үйлдэгчдийн тухай:

 Гэмт хэрэгт  248 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хүн буюу 16,8 хувиар буурч, нийт шалгагдсан хүний 28 буюу 11,3 хувийг эмэгтэй хүн  эзлэж байна.

Гэмт хэрэг үйлдэгчдийг насны ангиллаар нь авч үзвэл 15-17 насны 8 хүн,  18-24 насны 66 хүн, 25-29 насны 44 хүн, 30-34 насны 35 хүн, 35-39 насны 37 хүн, 40-44 насны 25 хүн, 45-49 насны 19 хүн, 50-54 насны 9 хүн, 55-59 насны 3 хүн,  60-64 насны 2 хүн хэрэгт холбогдон шалгагдав.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд оны эхэнд нийт 27 хэрэг түдгэлзүүлсэнээс урьд оны 19, тухайн оны 8 хэрэг байна.

 

Эхний 9 сарын байдлаар 52 хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаах албанд 41, хэрэг бүртгэх албанд 11 хэргийн үлдэгдэлтэй байна.

 

Хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн өргөдөл

гомдол мэдээллийн тухай

 Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас 3541 гомдол мэдээлэл хүлээн авсны 882 буюу 24,9 хувийг  гэмт хэргийн шинжтэй, 1796 буюу 50,7  хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл  эзлэж байна.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 299 буюу 34,0  хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 562 буюу 63,7 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт хүргүүлж  шийдвэрлэсэн байна.     

            Шалгаж шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 672  буюу 76,1 хувийг 5 хоногт,  189 буюу  21,4 хувийг  6-19 хоногт шалгаж шийдвэрлэсэн байна.

            Захиргааны зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 681 буюу 38,0 хувийг шийтгэврээр,  719 буюу  40,0 хувийг  торгуулийн хуудсаар торгож, 168 буюу 9,3 хувийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилж, 218 буюу 12,1 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Шалгаж шийдвэрлэсэн захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийн 1776  буюу 98,9 хувийг 14 хоногт, 10 буюу 0,6 хувийг 14-28 хоногт шалгаж шийдвэрлэсэн байна.     

Нийт шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

- Хүний амь нас хохирсон 35 буюу 1,0%

- Бусдын бие махбодид гэмтэл учруулсан 195 буюу 5,5 %

- Хүчиндсэн 17 буюу 0.4%

- Бусдын эд хөрөнгө хулгайлсан 279 буюу 7,8%, үүнээс малын хулгай 69, иргэдийн өмчийн хулгайн 194

- Эд хөрөнгө булаасан 8 буюу 0,2%

- Эд хөрөнгө дээрэмдсэн 1 буюу 0.02%

- Залилан мэхэлсэн 35 буюу 0,9%

- Танхайрсан 21 буюу 0,6%

- Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 1106 буюу 31,2%

- Байгаль хамгаалах журмын эсрэг 9 буюу 0,2 %

- Бусад 1871  буюу 52,8%-ийг эзэлж байна.

2014 оны эхний 9 сард 5405 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 541 зөрчил буюу 11,1 хувиар өссөн.

2014 оны эхний 09 сарын байдлаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж 2348 хүн саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 13 хүнээр буюу 0,6 хувиар өссөн байна. 

Зөрчил гаргасан 4811 иргэн, 9 аж ахуй нэгж байгууллагад нийт 35,818,600 төгрөгийн торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон удаа дараа эрүүлжүүлэгдсэн, жижгээр танхайрсан зөрчилд 215 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 370 жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авчээ.

Захиргааны зөрчил гарсан цаг хугацаа, гараг

Бүртгэгдсэн бүх зөрчлийн 301 нь даваа, 254 нь Мягмар, 256 нь Лхагва, 256 нь Пүрэв, 201 нь Баасан, 145 нь Бямба,  231 Ням  гарагт,

06-14 цагт  89 буюу  5,4  хувь нь 

14-19 цагт 486 буюу 29,6 хувь нь

19-22 цагт 998 буюу 61,0 хувь нь 

22-06 цагт  71 буюу 4,3 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.

 

 

 

 

                        

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна