/ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор ХЭВ ЖУРМЫН ЦАГДАА албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, материалыг хүлээн авна.
Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй бөгөөд бүртгэл 3 үе шаттай явагдана. Үүнд:
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
• -Өргөдөл
• -Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх)
• -Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• -Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• -3 үеийн түүх
• -Оршин суугаа хаягийн тодорхойлолт
• -Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт /Өөрийн биеэр цэргийн алба хаасан байх/
• -3х4, 4х6 хэмжээний 4% зураг,
• -Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь, архивын лавлагаа,
№ Зарласан ажлын байр Боловсрол Мэргэжил Нас, хүйс Шалгуур Нэмэлт шаардлага
1 Хэв журмын цагдаа Бүрэн дунд, түүнээс дээш 30 хүртэлх насны /эрэгтэй/ 170 см буюу түүнээс дээш өндөртэй Цэргийн алба хаасан /Биеэр хаасан байх/
• Жич: Дутуу материал хүлээн авахгүй болохыг анхаарах.
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас http://www.hrm.police.gov.mn/, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж hr.Khovd@.police.gov.mn цахим хаягаар бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бүрдүүлэх.
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Цагдаагийн газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтний 88019116 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.
ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна