/ ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Ховд аймгийн цагдаагийн газраас үе үеийн ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Мөн аймгийн Музейтэй хамтран үе үеийн ахмад ажилтнуудын түүхэн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, олон угсаатны өв соёлтой танилцуулав.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 5, Ховд аймгийн засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр 5, “Ховд аймгийн Төлөө” тэмдгээр 5 ахмад ажилтан тус шагнагдсаныг цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол, ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл цагдаагийн хошууч С.Бямбасүрэн нар гардуулж өгөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна