АЛБА ХААГЧИД МОД ТАРИВ
Улсын хэмжээнд явагдаж байгаа "Байгалиа бүтээе" аян болон “Бүх нийтийн мод тарих өдөр”–ийн хүрээнд тус цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 250 ширхэг мод тарьлаа.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг МУ-ын Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргээ биелүүлж байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалж мод тарихыг уриалж байна.