/ “ШИЛДЭГ ЦАГДАА” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

“ШИЛДЭГ ЦАГДАА” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Цагдаагийн газраас “Ахлагч нарын өдөр”-ийг тохиолдуулан ахлагч бүрэлдэхүүний бие бялдар, авхаалж самбаа, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сорих "Шилдэг цагдаа-2019" тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд 4 төрлөөр зохион байгууллаа.
Тэмцээнд ахлагч бүрэлдэхүүнээс 85 алба хаагч хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж,
Тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай шалгарч, өргөмжлөл, алтан медаль, үнэ бүхий зүйл, сарын үндсэн цалингын 20 хувиар, Дэд байранд Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Жаргалдаваа шалгарч, өргөмжлөл, мөнгөн медаль, сарын үндсэн цалингын 15 хувь , Гутгаар байранд Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Адъяасүрэн, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Цэцэг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Н.Рэнцэн нар шалгарч, өргөмжлөл, хүрэл медаль, цалингын 10 хувиар тус тус шагнадлаа.
Тэмцээнд оролцсон нийт ахлагч бүрэлдэхүүндээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна