/ ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд талуудын оролцоог хангах нь ” зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, нийгмийн бодлогын ажилтнууд, Жаргалант сумын төрийн байгууллагуудын дарга нар, Жаргалант сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, хэсгийн мөрдөгч, байцаагч, багийн цагдаа зэрэг нийт 160 гаруй хүн оролцож, хөтөлбөрийн дагуу 8 илтгэл, мэдээллүүдийг сонсож, дүгнэлт, харилцан ярилцлага, шүүмжийг өрнүүлж, шинэлэг санаа, санал санаачилгыг гаргасан юм.
Тус зөвлөгөөнийг зохион байгуулснаар тодорхой төрлийн гэмт хэргүүдийг бууруулах нөхцөл бүрдэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар болов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна