/ “2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА”

“2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА”

“2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА”

Алба хаагчдаас гаргасан зөрчлийг шинжлэн хэлэлцэх, сахилга, хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор тус газрын даргын тушаалаар байгуулагдсан “Сахилга, ёс зүйн орон тооны бус зөвлөл” нь энэ онд алба хаагчдын сахилга, ёс зүйг төлөвшүүлэх, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр 11 ажил, арга хэмжээг шинэлэг хэлбэрээр явуулахаар төлөвлөн, энэ оны I улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, алба хаагчдын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, шуурхай байдлыг сорих зорилгоор уралдаант “Буухиа тэмцээн” хэлбэрээр зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр алба хаагчдад сахилгын зөрчлийн товч мэдээлэл, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 2019 онд дэвшүүлсэн “Ажлын хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн шуурхай хамт олон болцгооё” уриалгыг танилцуулан, буухиа тэмцээнийг эхлүүлсэн. Тэмцээнд 10 гишүүнээс бүрдсэн 8 баг өрсөлдсөнөөс Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч бүрэлдэхүүний баг тэргүүн байр, Эрүүгийн цагдаагийн тасгийн баг дэд байр, Замын цагдаагийн тасгийн баг гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
Алба хаагчдаас энэ оны I улиралд 1 зөрчилд 1 алба хаагч холбогдон, сахилгын арга хэмжээ авагдсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад сахилгын зөрчил 14 нэгжээр буюу 93.3, зөрчилд холбогдсон алба хаагч 27 нэгжээр буюу 96.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь алба хаагч бүрийн ажилдаа хандах хандлага, сахилга хариуцлага дээшилснийг харуулж буй эерэг үзүүлэлт гэж дүгнэж болохоор байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна