/ СУМЫН ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАВ.

СУМЫН ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАВ.

СУМЫН ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАВ.
Тус Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дах хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны A/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам"- ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны үйл ажиллагааны тайланг Ховд аймгийн Чандмань, Дарви, Манхан, Эрдэнэбүрэн, Мянгад зэрэг 8 сумын иргэдэд тавих арга хэмжээг зохион байгуулж, сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, оршин суугч иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл зэрэг нийт 1050 орчим иргэн уригдан оролцлоо.
Арга хэмжээний үеэр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг видео хэлбэрээр танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч, хариулт өгсөн бөгөөд “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг тараасан.
Мөн Чандмань сумын Засаг дарга Б.Галбадрах тус сумын цагдаагийн хэсэгт бэлэн бус торгуулийн багаж худалдан авах 3.500.000 төгрөгийг шийдвэрлэн өгсөн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна