/ Ховд аймаг дахь Цагдаагийн газар 2018 оны тайлангаа ард иргэдэд тавьж хэлэлцүүллээ.

Ховд аймаг дахь Цагдаагийн газар 2018 оны тайлангаа ард иргэдэд тавьж хэлэлцүүллээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 129/, Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг удирдлага болгон үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх, цаашдын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид тавьж хэлэлцүүллээ. Арга хэмжээнд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцлоо. Тайлантай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцдог байгуулага, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авсан.Үйл ажиллагаанд 200 гаруй иргэн оролцсон ба алба хаагчдаас урлагийн тоглолт сонирхуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна