/ Цагдаагийн газрын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан тавих, "Сахилгын хариуцлагын зөвлөгөөн"-ийг зохион явууллаа.

Цагдаагийн газрын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан тавих, "Сахилгын хариуцлагын зөвлөгөөн"-ийг зохион явууллаа.

Цагдаагийн газрын алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор Цагдаагийн газрын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан тавих, "Сахилгын хариуцлагын зөвлөгөөн"-ийг зохион явуулав.

Зөвлөгөөнийг Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Оюунсүрэн удирдан явуулж, 2018 оны үйл ажиллагааны тайлан, сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр  хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн болон алба хаагчдын сахилга ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэл хийсэн. Тайлан мэдээлэлтэй холбогдуулан алба хаагч нараас цаашид хэрэгжүүлэх ажил, сахилга ёс зүйн зөрчлийг бууруулах арга замын талаар санал бодлоо илэрхийлэв.

Мөн 2018 оны 1 дүгээр улирлын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-өөр алба хаагч бүрийн дэвшүүлсэн зорилтыг хэлэлцэн, амжилттай хэрэгжүүлсэн 18 алба хаагчид болон сүүлийн 3 жил сахилгын арга хэмжээ авагдаагүй 6 алба хаагчиийг шагнаж урамшууллаа.

Зөвлөгөөний үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа “Дарга, удирдагчийн манлайлал”, “Баг хамт олны амжилт” сэдвээр мэдээлэл хүргэж, алба хаагчидтай харилцан санал бодлоо хуваалцлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна