/ “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН

ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран, архидан согтуурах явдлыг бууруулах, харилцааны соёлыг төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа “Хүний биед санаатай, болгоомжгүй хэлбэрээр хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, анхаарах асуудал”, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Өсөхбаяр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим асуудал”, Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Еркинжан “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн үед биед учирч буй гэмтэл, түүний онцлог”, тус цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Болормаа “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам”, Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Золзаяа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.  

Арга хэмжээнд 26 төрийн болон төрийн бус байгууллагын 81 ажилтан, алба хаагч, ерөнхий боловсролын 10 сургууль, 1 политехник коллеж, 1 их сургуулийн 14 багш, нийгмийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч 16, нийт 38 байгууллагын 111 албан тушаалтан, иргэн оролцож, бичгээр 51 санал гаргаж, өөрийн биеэр 10 хүн саналаа илэрхийлсэн.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдоос гаргасан саналыг бодит ажил болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус цагдаагийн газраас нийт 7 бүлгийн хүрээнд хэрэгжүүлэхээр 29 ажлыг төлөвлөн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад хүргүүлэн, холбогдох байгууллагуудаас саналыг авч, шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах, харилцааны соёлыг төлөвшүүлэх, иргэдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “Архи - гэр бүл, найз нөхөд, нандин бүхний дайсан”, “Хүний эрүүл мэнд хуулиар баталгаажсан” сэдвүүдээр гар зургийн уралдаан зохион байгуулж, дүгнэлээ. ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСАГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна