/ ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БАРУУН БҮСИЙН ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БАРУУН БҮСИЙН ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БАРУУН БҮСИЙН ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн ажлын удирдамж, чиглэлийн дагуу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын Цагдаагийн газрын алба хаагч нар оролцсон “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурал Ховд аймагт зохион байгуулагдаж, алба хаагчдаас 14, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш Б.Мөнхзаяа нар илтгэл хэлэлцүүлэв.
Дээрх үйл ажиллагаанд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дуламжав, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх нийгэм, эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Мөнхбаяр нар шүүгчээр оролцов.
Илтгэл хэлэлцүүлсэн оролцогчдоос Тэргүүн байранд “Хил дамнасан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргий
лэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” илтгэлээр Увс аймаг дахь Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтангэрэл, Дэд байранд “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цахим сүлжээг ашиглах нь” илтгэлээр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Жанбаатар, Гутгаар байранд “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” илтгэлээр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Буянтогтох нар шалгарлаа.
Онол, практикийн хуралд алба хаагч нараа идэвх, санаачлагатай оролцуулсан Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын Цагдаагийн газрын дарга нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна