/ Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.

Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан өнөөдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд тус газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагаанд гавьяаныхаа амралтад гарсан 30 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирж, нэг өдрийг яриа хөөрөөтэй, залуу нас, хуучнаа дурсан сайхан өнгөрүүллээ. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн үг хэлж, ахмад буурлууддаа сар шинийн мэнд дэвшүүлэн, эрүүл энх, сайн сайхан, аз жаргалын дээдийг хүсэн өрөөж, бэлэг гардууллаа. Алба хаагчдаас ахмадууддаа зориулж ая дууны мэндчилгээ өргөн барьж, тэдний болон алба хаагчдын дунд тохиолдож байсан хөгтэй явдлыг ярьж дурсамжаа хуваалцлаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна