/ "Сэрэмжилье нэгдье" арга хэмжээ зохион явагдав.

"Сэрэмжилье нэгдье" арга хэмжээ зохион явагдав.

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион явагдсан  “Сэрэмжилье нэгдье” арга хэмжээний хүрээнд  доорх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хулгайн гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл цуглуулах  зорилгоор аймаг, орон нутгийн онцлогт тохируулан 2 бүлэг, 15 заалт бүхий төлөвлөгөөг  Цагдаагийн газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулав.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд ашиглах зорилго бүхий теле камерыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 10 байршил 30 чиглэлд суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулсан.

Энэ хугацаанд замын хөдөлгөөний дүрмийн 15 зөрчил, таксигаар үйлчлүүлэх явцдаа эд зүйл, гар утсаа мартаж буусан 6 иргэний хүсэлтээр үйлчлүүлсэн автомашиныг олж тогтоон ажиллажээ.

Зөрчлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 92 байгууллага, аж ахуйн нэгжийг Цагдаагийн газрын алба хаагчдад хуваариар хариуцуулан дээрх хууль тогтоомжийг сурталчилах, яриа таниулга хийж  ажиллав.

Мөн аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 113 байгууллага, аж ахуйн нэгжийг гадна болон дотор орчноо стандартын шаардлага хангасан хяналтын камерийг байрлуулж, бүрэн гэрэлтүүлэгтэй болгох талаар Жаргалант сумын Засаг даргад захирамжийн төсөл хүргүүлснээр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний А/21 дугаар захирамж гарч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Орон байр, мал, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 3 төрлийн шторк, 4 төрлийн санамж, зөвлөмж боловсруулан аймгийн удирдлагуудад танилцуулж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд байршуулан, 4200 ширхэгийг хэвлүүлэн олон нийтэд хүргэсэн байна.

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд  аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор давхардсан тоогоор 157 удаа 5480 хүнд “Хулгайлах төрлийн гэмт хэргийн ойлголт”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, иргэдийн оролцоо” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг, ярилцлагыг  зохион явуулав.

“Сэрэмжилье нэгдье” арга хэмжээний хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын MNS 5274:2017 стандартын хэрэгжилтийг шалгах,  эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийн алдагдсан эд зүйлийг олж тогтоох зорилгоор 7 заалт бүхий төлөвлөгөө гарган 5 аж ахуйн нэгжид хяналт тавьж, үзлэг шалгалт хийсэн.

Шалгалтын явцад дээрх газрууд нь эд зүйл хадгалах өрөөгүй, шаардлага хангасан, камерууд хангалтгүй, гэрэлтүүлэггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн тул тухайн барьцаалан зээлдүүлэх газрын  захирал нарт зөрчлөө засч, хариу ирүүлэх талаар  хугацаатай үүрэг өгөв.

Арга хэмжээний хүрээнд аймгийн Прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах зорилготой ажлын хэсэг байгуулан “Шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээг 45 хоногийн хугацаатай зохион явуулахаар үйл ажиллагааг эхлүүлсэн.

Арга хэмжээний үед хулгайлах төрлийн 8 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.4 хувиар буурсан ба үүнээс хувийн өмчийн хулгай 7 бүртгэгдсэн нь 38.4 хувиар, малын хулгай 1 бүртгэгдсэн нь 7 хэргээр буюу 87.5 хувиар тус тус буурчээ.

            Арга хэмжээг зохион явуулахад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна