/ Арга хэмжээний хүрээнд............

Арга хэмжээний хүрээнд............

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2., 7.3.1, 7.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах, хүүхэд залуучууд, олон нийтэд нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилгоор зохион явуулж буй “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд доорх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн төлөвлөгөөний дагуу аймаг, орон нутгийн онцлогт тохируулан 3 бүлэг, 25 заалт бүхий төлөвлөгөөг гарган аймгийн Засаг дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн газрын даргаар батлуулан Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион явуулав.

Мөн Зөрчлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 92 байгууллага, аж ахуйн нэгжийг Цагдаагийн газрын алба хаагчдад хуваариар хариуцуулан дээрх хууль тогтоомжийг сурталчилах, яриа таниулга хийж  ажиллав.

Архины хор хөнөөлийг сурталчилан таниулах зорилго бүхий 6 төрлийн санамж, зөвлөмж, уриалгыг  боловсруулан хэвлүүлэх хөрөнгийн асуудлыг аймгийн удирдлагуудад танилцуулж, шийдвэрлүүлэн 6000 ширхэгийг хэвлэж олон нийтэд хүргэсэн.

Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн “21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдахыг хориглоно” гэх 2 төрлийн 1800 ширхэг зурагт хуудсыг хүн олноор цугларсан үзвэр үйлчилгээний газрууд, баар, дэлгүүрийн мэдээллийн самбарт байршуулан сурталчилсан.

Түүнчлэн архины хор уршгийн талаар эрдэмтэн мэргэдийн хэлсэн 37 онч мэргэн үгс /афоризм/-ийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчилах, архидан согтуурахтай тэмцэх ажилд аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор Жаргалант сумын хэмжээнд архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 62 аж ахуйн нэгжийн захирал, ажилтнууд болон иргэд, оюутнуудын төлөөлөл нийт 91 хүн  хамрагдсан “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлье” сургалт, хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбатыг  оролцуулан зохион байгуулж, үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 167 аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийж, 30 нэр төрлийн 564.000 төгрөгийн үнэлгээтэй хугацаа дууссан архи согтууруулах ундаа, хүнсний зүйлийг хураан авч устгалд оруулан, 3 хүнийг холбогдох хуулийн дагуу 350.000 төгрөгөөр торгож, 875 ширхэг санамж, зөвлөмж, 1000 ширхэг уриалгыг тарааж ажиллалаа.

Мөн архины хор хөнөөл, архидан согтуурахтай тэмцэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулах чиглэлээр 8 төрлийн шторк бэлтгэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр олон нийтэд хүргэв.

Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 21 сургуулийн 2148 сурагчдад “Архины хор хөнөөл”, “Архи амьдралын дайсан” сэдвээр, төрийн болон төрийн бус 12 байгууллагын 5480  хүнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 6.5, 10.4 дэх заалт болон “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, иргэдийн оролцоо” сэдвээр тус тус сургалт зохион явуулж, санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэсэн.

            “Хуулиа мөрдье-21” арга хэмжээний хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 10.4.1-ээр нийт 10 хүнийг 500.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, олон нийтийн газар согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан нийт 118 хүнийг албадан саатуулж, 100 хүнийг 8.305. 000 төгрөгөөр торгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, удаа дараа эрүүлжүүлэгдэн, баривчлагдсан 15 хүнд 36 цагийн сургалтыг аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн сэтгэл зүйчтэй хамтран зохион явуулж, гарын авлага, материал тараан өгсөн.

             Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, архины хор хөнөөлийг  харуулсан шторк, санамж, зөвлөмж, гарын авлага материал хэвлүүлэхэд аймгийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтсээс  дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан болно.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна