/ ХОВД АЙМАГТ ''СҮЛД'' ЧУУЛГЫНХАН

ХОВД АЙМАГТ ''СҮЛД'' ЧУУЛГЫНХАН

Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийхээ амжилт бүтээл, гавьяа шагналыг алдаршуулах, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор олон арга хэмжээг зохион явуулж байгаа билээ. Энэ удаа цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн даргатай Сүлд чуулгын хамт олонтой хамтран "Таныг алдаршуулъя" теле нэвтрүүлгийг зохион явуулж, Цагдаагийн газрын туслах нягтлан бодогч, цагдаагийн дэд ахлагч Э.Баянмөнх, түүний гэргий Б.Отгонсүрэн, 2 хөөрхөн үрд нь мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт сонирхуулан, дурсамж, дурсгалын зүйл гардуулан бэлэг барьлаа.Цагдаагийн дэд ахлагч Э.Баянмөнхийнхөө гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг нийт бүрэлдэхүүнийхээ өмнөөс өргөн дэвшүүлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна