/ ХОВД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРААС СОНОРДУУЛЖ БАЙНА.

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРААС СОНОРДУУЛЖ БАЙНА.

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРААС СОНОРДУУЛЖ БАЙНА.
Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүл, найз нөхдөөрөө Буянт гол орчмоор амарч зугаалах нь ихссэн. Иргэд өөрсдийнхөө хэнэггүй, ухамсаргүй байдлаасаа шалтгаалан хүүхэд багачуудын дэргэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хэрэлдэж, маргалдах, зүй бус авирлах, голын усанд хивс, хувцас, эд зүйл, машинаа угаах, ил задгай хог хаяж байгаль орчноо бохирдуулах асуудал нилээдгүй байна. Энэ байдлаас сэрэмжлүүлэх, хүүхэд багачуудад багаас нь байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл бодлыг төлөвшүүлэх, хууль бус үйл ажиллагааг илрүүлэн, олон нийтэд мэдээлж, жигшүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газраас хөдөлгөөнт эргүүлийг Буянт гол орчмоор ажиллуулж байна. Эргүүл, хяналт шалгалт хийх үед дээрх зөрчил гаргасан иргэдэд яриа таниулга хийж, зөвлөгөө, сануулга өгч байсан бол өнөөдрөөс эхлэн фото зургаар баримтжуулан, олон нийтэд мэдээлж, холбогдох газарт шилжүүлэн, Монгол Улсын Усны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулах болохыг анхааруулъя. Иргэд та бүхэн иргэнийхээ үүргийг биелүүлж, дээрх зөрчил гаргасан иргэдийн талаарх мэдээлэл, фото зургийг "Khovd Khovd" фейсбуук хаягт илгээж, бид бүхэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна