/ Эмэгтэйчүүдийн зөвлөл-өөс иргэд рүү чиглэсэн тэдний сайн сайхан амьдралыг дэмжин тусалсан олон арга хэмжээг зохион явуулж байна.

Эмэгтэйчүүдийн зөвлөл-өөс иргэд рүү чиглэсэн тэдний сайн сайхан амьдралыг дэмжин тусалсан олон арга хэмжээг зохион явуулж байна.

Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс иргэд рүү чиглэсэн тэдний сайн сайхан амьдралыг дэмжин тусалсан олон арга хэмжээг зохион явуулж байна. Өнөөдөр анх төрж буй Ховд аймгийн Булган сумын харъяат Мөнхзулын Золзаяа /24 настай/ түүний шинээр мэндэлсэн хүүд нярайн өлгий, живх, гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа. Шинээр мэндэлсэн хүү 3.620 гр эсэн мэнд төрсөн. Эх хүүгийн биеийн байдал сайн байна. "Анхны хүүгээ төрүүлээд, анхны бэлгээ та бүхнээс хүлээн авлаа" хэмээн иргэн М.Золзаяа маш их баяртай байсан. М.Золзаяагийн хүү, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөл өргөе.
Олны дунд од шиг гялалзаж
Бусдын дунд бурхан шиг хүндлүүлж
Өглөө бүр хүний сайнтай учирч
Өдөр бүр хөөр баяртай яваарай бүсгүй минь. Мөн энэхүү нөхцөл боломжийг олгосон БОЭТ-ийн төрөх тасгийн их эмч н.Насалмаа эмчдээ болон хамт олонд нь ажлын амжилт хүсэн ерөөе

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна