/ Манай алба хаагчид халуун мөрөөр нь дахин гэмт хэрэг илрүүллээ.

Манай алба хаагчид халуун мөрөөр нь дахин гэмт хэрэг илрүүллээ.

2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн агуулахаас их хэмжээний ноолуур хулгайлагдсан хэргийг Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Бямбасүрэн, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Өнөрбаатар, ахлах ахлагч М.Анхбаяр, дэд ахлагч Б.Гансүх нар халуун мөрөөр нь илрүүллээ. Хэргийг насанд хүрээгүй 6 хүүхэд үйлдсэн байна.
Ийм учраас эцэг эхчүүд шаардлагагүй тохиолдолд хүүхдээ оройн цагаар гаргахгүй байх, ямар хүүхдүүдтэй нөхөрлөж, хаагуур юу хийж яваад нь хяналт тавьж, хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, тэдний санаа бодлыг сонсож байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.
ХОВД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОНХ АЛБА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна