/ Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүн Цагдаагийн газраас Улаан богоч хүртэлх 2.5 км замын хогийг цэвэрлэлээ.

Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүн Цагдаагийн газраас Улаан богоч хүртэлх 2.5 км замын хогийг цэвэрлэлээ.

Ховд аймгийн өнгө үзэмжинд хувь нэмэр оруулах, байгаль орчныг цэвэр ариун байлгах үзлийг хүүхэд багачуудад төлөвшүүлэх, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хот тохижилтын үйлчилгээний ажилтнуудад бага боловч тус нэмэр болох зорилгоор өнөөдөр Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүн Цагдаагийн газраас Улаан богоч хүртэлх 2.5 км замын хогийг цэвэрлэлээ. Замын хогийг цэвэрлэсний дараа алба хаагчдын дунд “Уулын оргил булаалдах” тэмцээнийг зохион явуулахад тэргүүн байрыг ОНАБХТ-ийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ариунболд, дэд байрыг мөн тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Алтансүх, гутгаар байрыг НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Сүх-Очир нар, сумбо бөхийн тэмцээний тэргүүн байрыг жолооч, цагдаагийн дэд ахлагч Батдөл, дэд байрыг жолооч, цагдаагийн ахлагч Соронзонболд, гутгаар байрыг ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Хадбаатар нар, “Печенье идэх” тэмцээнд тэргүүн байрыг АСБ-ны цагдаа, цагдаагийн ахлагч Батмөнх, дэд байрыг ОНАБХТ-ийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Даваажав нар, эмэгтэй алба хаагчдын дунд зохион явуулсан “500 гр рашаан” уух тэмцээнд дуудлага хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Анхбаяр нар тус тус тэргүүлэн мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдлаа. Амралтын нэг өдрийг хамт олноороо үр бүтээлтэй, хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна