/ Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ боллоо.

Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ боллоо.

Шинээр батлагдан гарсан Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх хүндэтгэлийн ёслолын арга хэмжээг өнөөдөр Ховд аймгийн Ард Аюушийн талбай дээр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд  болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, “Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд ёслолын ажиллагааг нээж, мэндчилгээ дэвшүүлэн, “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн Цагдаагийн газрын даргад гардуулсанаар ёслолын ажиллагаа эхлэв. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд “Цэргийн гавъяаны одон”-т туганд ёсолж хүндэтгэл үзүүлэн, нийт бүрэлдэхүүн “Цагдаагийн тангараг” өргөж, гарын үсэг зуран баталгаажууллаа. "Цагдаагийн албаны тухай хууль"-ийг Цагдаагийн газрын хүндэтгэлийн танхимд ёслол төгөлдөр байрлууллаа. Ёсолоын арга хэмжээний үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сурталчлан олон нийтэд хүргэсэн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна