/ ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАТАН ОРОЛЦУУЛАХ 2 ДАХЬ “УРАМШИЛТ ЭРГҮҮЛ” БАЙГУУЛЛАГДЛАА.

ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАТАН ОРОЛЦУУЛАХ 2 ДАХЬ “УРАМШИЛТ ЭРГҮҮЛ” БАЙГУУЛЛАГДЛАА.

     Иргэдийн сайн дурын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийг татан оролцуулах, иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл авах зорилгоор аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэст “Урамшилт эргүүл” ажиллуулах төсөл бичиж хүргүүлсэнээр дэмжигдэн, орон нутгийн хөгжлийн сангаас эрх нь шилжиж, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ирсэнээр уг үйл ажиллагаа амжилтай хэрэгжих эх үүсвэр бүрэлдсэн.  

    Жаргалант сумын алслагдсан гэр хорооллын гудамж, талбайд цагдаагийн байгууллагын алба хаагчдын хамтаар  “Урамшилт эргүүл”-ээр ажиллах иргэдийг хамруулсан сургалт, хэлэлцүүлэг явагдаж байна. Сургалтанд Жаргалант сумын 120 иргэн хамрагдсан бөгөөд “Урамшилт эргүүл”-д ажиллах, ажилгүй, орлогогүй, 24 хүнийг сонгон шалгаруулж, уг 2016 оны 10 сар хүртэл уг арга хэмжээнд хамруулах ба иргэдийг тусгай хантааз, таних тэмдэгээр хангах болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна