/ “САР ШИНЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

“САР ШИНЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

       Улсын хэмжээнд зохион явагдаж байгаа “сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийг хангах, хариуцсан багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, нийтийн хэв журам сахиулах, байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг сайжруулах, иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөвшөөрлийн бус цэгт архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан иргэдийг журамлах, хууль бус худалдаа, наймаа эрхлэгчдийн үйлдлийг таслан зогсоох, хууль эрх зүйг сурталчилан зорилгоор уг арга хэмжээг зохион явуулж байна.

     Энэ хугацаанд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, согтууруулах ундаа, тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийн хугацаа, олголтыг үзэж шалгах, зөвшөөрлийн бус цэгт архидан согтуурсан иргэдийг журамлах, байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг шалгах, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлуудыг хийж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна