/ "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨВ СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨВ СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Монгол Улсын Засгийн газрын  2011 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найрууллагыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урдьчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Цагдаагийн газар, аймгийн такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга нарын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн хэмжээнд "Замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцъё" аян зохион явууллаа. Аяны хүрээнд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

 - Хувиараа такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн дунд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мэдээ мэдээлэл хийх,

 - Иргэд олон нийтэд зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг, сургалт сурталчилгааны ажлыг явуулах,

- “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулах,

- “Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээн зохион явуулах,

 - Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг бэлтгэн иргэд олон нийтэд тараан өгөх,

 - “Сайн жолооч” теле нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх ажлыг явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна