/ ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

      Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу сар бүр тасаг, албадууд ээлжээр алба хаагчдын дунд “Соён гэгээрүүлэх ажил”-ыг зохион байгуулан явуулж хэвшсэн. Энэ ажлын хүрээнд алба хаагчдын дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохимон явуулж шагнаж урамшуулдаг уламжилтай. Удирдамжийн дагуу 2016 оны 01 дүгээр сард Замын цагдаагийн тасгаас зохион явуулж байгаа ба алба хаагчдын дунд тэшүүрийн тэмцээнийг аймгийн тэшүүрийн спорт сонирхогчдын холбоотой хамтран зохион явууллаа. Тэмцээнд 25 алба хаагч оролцсоноос тэргүүн байрыг НХЖХТ-ийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Бямбадорж, дэд байрыг ТЗБТ-ийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Сандагдорж, гутгаар байрыг ОНАБХТ-ийн харуулчин цагдаа, цагдаагийн дэд ахлагч Даваасамбуу нар эзэлж, Өргөмжлөл мөнгөн, шагнал, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдсан. Мөн аймгийн тэшүүрийн спорт сонирхогчдын холбооноос тэргүүлсэн алба хаагчдад гэр бүлээрээ 2 цаг үнэгүй тоглох эрхийн бичгээр урамшуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна