/ БАЙГУУЛЛАГЫН "СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ" ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТ

БАЙГУУЛЛАГЫН "СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ" ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТ

      Ховд аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтач эвсэг уур амьсгалыг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын дунд олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион явуулж хэвшсэн.

      Өнөөдөр 7 хоног болгон зохион явагддаг “Спортын арга хэмжээ”-ний өвөл цагийн нээлтийг зохион байгууллаа. Спортын арга хэмжээний үеэр нийт бүрэлдэхүүний дунд төрөл бүрийн спортын тэмцээн, алба хаагчдын гэр бүлийнхнийг оролцуулсан хөгжөөнт, буухиа тэмцээнийг тогтмол зохион явуулж, Цагдаагийн газрын өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулдаг уламжлалтай. Тэр ч утгаараа 3 дахь удаагаа аймгийн “Спортыг дэмжигч” байгууллагаар шалгарч, 1 удаа Монгол Улсын хэмжээнд “Спортыг дэмжигч байгуулага, хамт олноор” шалгарч, Өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдсан.  

      Алба хаагчдын дунд спортын мастер 2, хөнгөн атлетик, гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортын 1-3 дугаар зэрэгтэй тамирчид 6, Цагдаагийн байгууллагын “Спортын алдар” тэмдэгээр шагнагдсан 3 алба хаагч байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна