ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЖИЛ ХҮЛЭЭЛЦҮҮЛЭВ
Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, 2021 оны эхний 10 сарын байдлаар Санхүү аж ахуйн албаны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, алба хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн 10 ширхэг компьютер, 2 ширхэг хэвлэгчийг тус тус шийдвэрлэв.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1238 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Д.Мөнхболдыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн даргын ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлж, 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилсон тушаалыг бие бүрэлдэхүүнд танилцуулан ажлыг хүлээлцүүллээ.