/ “САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймаг дахь цагдаагийн газрын 2020 оны жилийн эцсийн сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Алба хаагчдаас 2020 онд гаргасан сахилгын зөрчлийн талаар Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж мэдээлэл хийж, “Сахилга, ёс зүйн орон тооны бус зөвлөл”-өөс сүүлийн 5 жилд алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сонсгол хийв.
Энэ үеэр 2021 онд сахилга, ёс зүйн зөрчил гаргахгүй хэрхэн ажиллах талаар алба хаагчид санал солилцож, уриалга гаргасан бөгөөд зөвлөгөөний төгсгөлд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна