/ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН “2020 ОНЫ ШИЛДЭГ МӨРДӨГЧ”-ӨӨР ШАЛГАРАВ

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН “2020 ОНЫ ШИЛДЭГ МӨРДӨГЧ”-ӨӨР ШАЛГАРАВ

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын ЭЦТ-ийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатар нь хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, 2020 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо хошуучилан ажиллаж Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын “2020 оны шилдэг мөрдөгч”-өөр шалгарсныг өнөөдөр /2020.12.31/ цагдаагийн газрын удирдлагууд гардуулан өглөө.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын “Хилийн төлөө” тэмдгээр шагнагдсан цагдаагийн хошууч Ц.Булганбаатарын цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хамт олных нь зүгээс хүсэв.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна