/ 3*3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

3*3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

3*3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн газрын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, нөхөрсөг эвсэг хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Ахлагчдын зөвлөл”-өөс алба хаагчдын дунд 3*3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний 1-р байрт: Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Цэндсүрэнгээр ахлуулсан баг,
2-р байрт: Дотоодын цэргийн тусгай салааны харуулын дарга, ахмад Г.Мөнгөнбаатараар ахлуулсан баг,
3-р байрт Захиргааны удирдлагын тасгийн нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Э.Баянмөнхөөр ахлуулсан баг тус тус шалгарсан юм.
Шилдэг тоглогчоор: Хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар шалгарч, баярын бичиг, мөнгөн шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна